
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” тогтоолынхоо дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хүлээн авч эхэлсэн. Бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл явуулна.
Хүсэлт гаргагч нь маягтыг бөглөж, дараах баримт бичгийг хавсарган Эдийн засгийн байнгын хороонд ирүүлна үү. Үүнд:
Бүртгэлийн талаар лавлах утас: 51-261541, хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай, 14201, Төрийн ордон, Эдийн засгийн байнгын хороо, 276 тоот буюу shijirmunkh@parliament.mn цахим хаягаар холбогдох боломжтой гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.