
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хууль батлагдсанаар,
Мөн Төрийн нууцын тухай хууль, Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилтийн тухай хууль, Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хууль, Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгох хуулийг батлах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хэллээ.

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны захирамжаар байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгээс “Онтрэ Рисорсиз Лтд” болон “Онтрэ” ХХК-ийн төлөөлөлтэй хэлэлцээ эхлүүлэх уулзалтыг энэ сарын 09, 10-нд хийжээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн ахалж буй бөгөөд ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий Оюу толгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцааны төрийн эзэмших хувь, хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэгтэй. “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан тус компанийн хувьцааны төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, эсхүл АМНАТ-аар орлуулах аль ч хувилбар нь УИХ-аар эцэслэн шийдвэрлэгдэнэ. Ажлын хэсэг хэлэлцээ үргэлжилж дууссаны дараа төслийг УИХ-д танилцуулж, эцсийн шийдвэрийг гаргана гэсэн байр суурийг илэрхийлжээ. Хэлэлцээг ирэх оны нэгдүгээр сард эхлүүлэхээр товложээ.

Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд “Бээжин Жианлунг” групптэй гэрээ байгуулна
Дархан, Сэлэнгийн бүсэд ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдтэй хэлэлцээ хийх, гэрээний төслийг тохирох үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулан Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар шийдвэрлэлээ.
2026 оны аравдугаар сарын 22-нд оролцогчдоос ирүүлсэн материал, баримт бичгийг сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шалгуур, шаардлагын дагуу үнэлж, БНХАУ-ын “Бээжин Жианлунг” (Beijing Jianlong Heavy Industry Group) групптэй хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсантушаалаар батлагдсан “Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээний талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдаанд танилцуулла. Хиймэл дагуулын мэдээллээр 484,383.7 га талбай түймэрт өртсөний 431,592.8 га (89.1%) нь Нөмрөгийн дархан цаазат газрынх, 52,790.9 га (10.9%) нь орчны бүсийн талбай байна.
Түймрийн улмаас ургамлан бүрхэвч, хөрсний хамгаалах үе, амьтдын амьдрах орчны чанар, идэш тэжээлийн нөөц буурч, ус, хөрсний доройтол нэмэгдэж байна. Иймд байгалийн нөхөн сэргэлтийг дэмжих, өндөр эрсдэлтэй болон эмзэг бүсүүдэд хамгаалал, хяналт-шинжилгээ, экосистемийн нөхөн сэргээлт, байгалийн нөөцийн хамгаалал, урт хугацааны мониторингийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэв. Байгаль орчинд учирсан нийт хохирол 1.2 их наяд төгрөг болсон. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцох зохицуулалтын дагуу Нөмрөгийн дархан цаазат газрын хэмжээнд хохирлын үнэлгээ 3.3 их наяд төгрөгт хүрч байгааг үнэлгээнд дурджээ. Нөхөн төлүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ гэж сайд хэллээ.

Opendata.gov.mn-д сайжруулалт хийж, системийн 3.0 хувилбарыг ашиглалтад орууллаа
Засгийн газрын 2026 оны долоодугаар сард гаргасан шийдвэрийн дагуу opendata.gov.mn-д сайжруулалт хийж, мэдээллийг бодит цагийн горимоор харах нөхцөл бүрдүүлэх, Засгийн газрын “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, нэгдсэн мэдээлэл хяналтын систем” (dashboard.gov.mn)-тэй холбохыг үүрэг болгосны дагуу системийн 3.0 хувилбарыг энэ сарын 9-нд ашиглалтад оруулжээ.
Шинэчилсэн хувилбар нь:
Цаашид 3.0 хувилбарыг бүх мэдээлэл хариуцагч байгууллагад хэрэглээнд нэвтрүүлж, хариуцсан албан хаагчдыг сургах, өгөгдөл нийлүүлэлтийг автоматжуулж, шинэчлэлтийг тогтмолжуулах замаар системийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Шүлхий өвчний вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулах, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхийг даалгалаа
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины өтгөрүүлсэн бэлдмэлийг найруулж, савлах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэх, хэрэглээнд нийлүүлэх ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттай зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгав. Манай улсад жилд 12.0 сая тунгаас доошгүй вакцины хэрэгцээ үүсэж байгаа тул гадаад улсаас худалдан авах хамаарлыг бууруулах, шинэ хэвшил илэрсэн тохиолдолд тохирох вакцины эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, “Биокомбинат” ТӨХХК-ийн үйлдвэрлэлийн чадавхыг хөгжүүлэх зэрэг шаардлагатай гэж үзэж байна.