УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг хилээр гарахыг хориглолоо
2022-05-27

               Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8.3, 1.9. 1, 3.7.1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8. 3, 3.1.1, 3.3. 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1. 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Н.Батбаяр нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, өнөөдөр хэлэлцлээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт 2022 оны 5 дугаар сарын 27-ноос Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв. 

Сэтгэгдэл