УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг хэргийн нэр бүхий оролцогчидтой уулзахыг хориглов
2022-05-30

       Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.4.6, 22.10. 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт  заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Шүүх үүнийг хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авч шийдвэрлэв. 

               Мөн Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1. 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Шүүх үүнийг хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Сэтгэгдэл