УИХ-д Монгол Улсын алдарт уяач цолтой хоёр гишүүн бий
2022-07-11

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье!

           Үндэсний баяр наадмын өдрүүд тохиож буйтай холбогдуулан УИХ-д хэчнээн уяач, бөх гишүүн ажилладаг талаарх мэдээллийг сонирхуулъя. 

          УИХ-ын 76 гишүүний 34 нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн адуутай бөгөөд хэчнээн тооны морьтой талаараа бичжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан 641, гишүүн Д.Бат-Эрдэнэ 250, гишүүн П.Анужин 242, гишүүн Х.Болорчулуун 200 тооны адуутайгаараа "толгой цохиж" байна. 

 

Уяач, уяачийн алдар цолтой гишүүдийн нэрс

 

Д.Бат-Эрдэнэ- Улсын алдарт уяач 

Ш.Адьшаа- Улсын алдарт уяач 

Ц.Туваан-Аймгийн алдарт уяач

Г.Тэмүүлэн- уяач

Ц.Даваасүрэн - уяач

Х.Болорчулуун-Аймгийн алдарт уяач 

 

УИХ-д үндэсний бөхийн цолтой гишүүд бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын дархан аварга цолтой. Мөн гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын гарьд цолтой.

Сэтгэгдэл