Хан хөхий уулын тахилгад УИХ-ын гишүүд оролцов
2022-07-28

          Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуравдугаар сарын 14-нд зарлиг гаргаж, төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслол үйлдэх хуваарийг шинэчлэн баталсан. Уг хуваарьт зааснаар Увс аймгийн нутаг дэвсгэрт орших Хан хөхий, Сүхбаатарт аймагт орших Алтан овоо, Сэлэнгэ аймаг дахь Ноён уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг энэ онд хийх ёстой.

        Хуваарийн дагуу Увс аймгийн Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022 оны долдугаар сарын 27-нд боллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг ёслолд оролцох төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүнээр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг томилсон юм. Төрийн тахилгын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн Ц.Нямдорж уншиж сонордууллаа. Ерөнхийлөгчийн илгээлтэд, Хан Хөхий хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг дөрөв дэх удаагаа ёслол төгөлдөр үйлдэж байгааг дурдав.

Хан Хөхийн нурууны ноён оргил Алтан Дуулга нь далайн түвшнээс дээш 2928 метр өндөртэй.  

Тахилгад УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, цэрэг, цагдаагийн алба хаагчид, лам нар оролцлоо. Тахилгад оролцсон УИХ-ын гишүүдийн нэрсийг дурдвал

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл

УИХ-ын гишүүн Г.Дамдинням

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

УИХ-ын гишүүн С.Амарсайхан

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

УИХ-ын гишүүн Н.Энхболд

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

            Хан хөхий хайрханы тахилгын сэдэв олон нийтийн цахим сүлжээнд шүүмжлэл дагууллаа. Учир нь тахилгын үеэр улаан хивс дэвссэн, эдийн засаг хямралтай энэ үед төрийн хэтэрхий олон албан тушаалтан очиж, оролцсон гэх шүүмж өрнөв. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Уулнаас юм гуйхдаа хүртэл улсын мөнгийг зарцуулж байна” гэсэн бол зарим иргэн улаан хивс дэвсэж, дарга нарт тал засдаг хуучинсаг арга барилаасаа салах хэрэгтэй хэмээн санал, шүүмж хэлсэн юм.

    Харин зарим иргэн уг хивсийг УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчид зориулж дэвсээгүй, Хан хөхий нурууны Гойдодгүнчинноровсампил овоонд төрийн их сүлдийг хүндэтгэн залж буй ёслолд зориулж зам зассан тухай бичсэн байв.

Тахилгын үеийн зургуудыг Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудаснаас авав. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл