ЧУУЛГАНЫ ИРЦ: УИХ-ын гишүүн С.Батболд хоцорсноороо, Л.Оюун-Эрдэнэ чөлөө авснаараа "тэргүүлэв"
2022-08-09

ТАНИЛЦ: УИХ-ын 2022 оны хаврын чуулганы ирц

УИХ-ын 2022 оны хаврын чуулганы ирцийн мэдээллийг хүргэж байна.

  • Хаврын чуулганы хугацаанд УИХ-ын нэгдсэн 36 хуралдаан болжээ
  • УИХ-ын дарга Г.Занданшатар, Ё.Баатарбилэг, Д.Ганбат, Г.Тэмүүлэн нар бүрэн ирцтэй оролцсон
  • УИХ-ын гишүүн Сү.Батболд, С.Амарсайхан, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, Д.Сарангэрэл, Г.Тэмүүлэн нарын хуралдаанаас хоцорсон хугацаа бусдаасаа илт давуу байна.
  • УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ чуулганы хугацаанд хамгийн их чөлөө авчээ. Тэрбээр 36 удаагийн хуралдааны 6-д нь оролцсон байна.
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нар 15, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар 13 удаа чөлөө авчээ.

 

Доорх графикт УИХ-ын гишүүдийн хуралдаанд оролцсон байдлыг харуулав

Доорх графикт УИХ-ын гишүүдийн өвчтэй, чөлөөтэй, тасалсан, хоцорсон өдрийн тоог үзүүлэв

Доорх графикт УИХ-ын гишүүдийн хуралдаанаас хоцорсон нийт хугацаа (минут)-г дүрслэв.

Сэтгэгдэл