УИХ-ын 10 байнгын хорооны дарга нарыг солив
2022-08-31

УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы өчигдрийн /2022.08.30/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. 

УИХ дахь МАН-ын бүлгээс дараах байнгын хороодын дарга нарт нэр бүхий УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлсэн байна. Үүнд 

  1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
  2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
  3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
  4. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  5. Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Батшугар
  6. Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Анужин
  7. Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
  8. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин
  9. Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
  10. Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцаг

​Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух УИХ-ын гишүүн байгаагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тэднийг томиллоо.