Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо
2022-08-31

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах томилгоог хийжээ. Үүнд

 

  • Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг тус яамны дэд сайдаар
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг тус яамны дэд сайдаар
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаярыг
  • Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнг
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилжээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайханд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл хариуцуулахаар болсон байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилжээ.