БНХАУ-ын БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
2022-09-05

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Ли Жаньшу 2022 оны есдүгээр сарын 10-12-нд  Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшу-д бараалхана.