УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар гишүүн М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг сонгов
2023-01-09

            УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар М.Оюунчимэг, Ж.Батжаргал нарыг сонгожээ. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Б.Энхбаярыг томилохоор санал нэгдсэн байна.

МАН-ын бүлгийн хуралдаанаар төмөр замын ажлуудын явцын талаар хэлэлцэж, гурван чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайдад өгөхөөр болсон аж. Нэгдүгээрт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд олон улсын аудит оруулах, хоёрдугаарт, төмөр замуудын холболтыг яаралтай дуусгах, гуравдугаарт, Богдхан төмөр замын ажлыг түр зогсоож, үнийг нь бууруулах чиглэл өгөхөөр ярилцжээ.  

Сэтгэгдэл