Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн ирцийг зөрүүтэй мэдээлжээ
2021-12-18

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.       

Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.                 

            Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нь хаврын чуулганы хугацаанд 2 удаа чөлөөтэй, 1 удаа өвчтэй байсан гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Гэтэл нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн 1 удаа чөлөөтэй, 1 удаа өвчтэй байна. Тодруулбал, гуравдугаар сарын 19-нд чөлөөтэй, долдугаар сарын 1-нд өвчтэй гэж тэмдэглжээ.                       

Зураг 1. УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нь хаврын чуулганы хугацаанд 2 удаа чөлөөтэй, 1 удаа өвчтэй байсан гэж тэмдэглэжээ.  http://www.parliament.mn/n/fwzon 

      

Зураг 2. Ж.Чинбүрэн гишүүний чөлөө авсан талаар чуулганы тэмдэглэлд тусгасан байдал 

http://parliament.mn/n/nasyn      

http://parliament.mn/n/6wzyn

            УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.    

   

УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд     

  •  “Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар” Засгийн газрын гишүүний мэдээлэл

УИХ-ын чуулганы долдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд     

  •   “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх, эсэх
  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг
  •  Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх
  • Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүлийн хэлэлцэх, эсэх
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх, эсэх