УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсний дараа намын бүлгүүд хуралдана
2023-10-02

               УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2023.10.02) нээлтээ хийж байна. УИХ-ын тухай хуулийн 18.1-д УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.2-д ээлжит чуулганыг нээх өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээнэ гэж заасан байдаг.

          2023 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцож байна. 

               УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Сэтгэгдэл