Согтуугаар машин барьсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бүх насаар нь хасна
2023-10-17

УИх-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төслийн танилцуулгадаа дараах зүйлийг онцлов. 

  • Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 30 жил, бүх насаар хорих ялтай болж, хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх өөрчлөлтийг төсөлд тусгасан.
  • Хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй.
  • Хүүхдийн эсрэг эдгээр гэмт хэргээс гадна аливаа төрлийн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байгаа этгээд, хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хорих ял эдэлж байгаа этгээдийг хугацаанаас нь өмнө суллахгүй байх зохицуулалтыг төсөлд тусгасан
  • Бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ одоо 20 жил байгааг 25 жил болгохоор холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгасан
  • 2018-2022 он буюу сүүлийн 5 жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь хүүхэд байсан
  • Дээр дурдагдсан гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй байхаар төсөлд тусгасан. 
  • Эрүүгийн хууль дахь бага насны хүүхдийн насны хязгаар 14 байсныг өөрчилж, 16 болгохоор төсөлд тусгасанТухайлбал, одоогийн Эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүнийг алсан, эсхүл хүчиндсэн тохиолдолд 8-15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол бага насны хүүхдийн насны дээд хязгаарыг нэмэгдүүлснээр 12-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял оногдуулахаар байна.
  • Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, бага насны хүүхдийг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх, бага насны хүүхдийг оролцуулж садар самуун сурталчлах, хүн хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол санаатай учруулах гэх зэрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангална. Үүний зэрэгцээ хүчиндэх гэмт хэргийн шинжийг тодорхой болгож, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл, бэлгийн харьцаанд орсон гэж ялгаатай байхаар төсөлд тусгасан байна.
  • Одоо хэрэгжиж буй хуульд энэ төрлийн үйлдлийг ялгалгүй, шийдвэрлэхээр хуульчлагдсан байдаг. Үүнийг өөрчилж, бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ял оногдуулдаг байсныг 2-8 жил болгож, тэнсэхгүй байх; 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосонгэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ял 8-15 жил байгааг 12-25 жил болгон нэмэгдүүлж, бүх насаар нь хорих ял оногдуулахмөрдөн шалгах арга ажиллагааны нууцыг задруулж байгаа албан хаагчажилтанд 1 сараас 1 жил байсныг нэмэгдүүлж 6 сараас 3 жил болгох, шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, албан үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж, нууцалсан гэрчийг илчилсэн тохиолдолд торгох, эсвэл 6 сараас 3 жил хорих ял оногдуулж байгааг өөрчлөн, торгох ялыг хасаж, 1-5 жил хорих ялтай болгох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. 

 

                Түүнчлэн с​огтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бүх насаар нь хасах зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзэж төсөлд тусгажээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлд 450 нэгжээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 245 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасныг Б.Энхбаяр сайд төслийн талаарх танилцуулгадаа дурдлаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах юм бол 3-5 жил, хүнд хохирол учруулсан тохиолдолд 5-8 жил, согтуурсан мансуурсан үедээ хүний амь нас хохироосон бол бүх насаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэлт ял оногдуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. 

 

Бэлтгэсэн: UIH.mn

 

 

 

Сэтгэгдэл