Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэнгийн ирцийг зөрүүтэй мэдээлжээ
2021-12-19

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.         

Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.                                   

            Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн нь хаврын чуулганы хугацаанд 2 удаа чөлөөтэй, 1 удаа тасалсан гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Гэтэл нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн нь 1 удаа чөлөөтэй, 1 удаа тасалсан байна. Тодруулбал, тавдугаар сарын 6-нд тасалсан, долдугаар сарын 7-нд чөлөөтэй байжээ.           

Зураг 1.  УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд  Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн нь хаврын чуулганы хугацаанд 2 удаа чөлөөтэй, 1 удаа тасалсан гэж тэмдэглэжээ.  http://www.parliament.mn/n/fwzon 

Зураг 2. А.Адъяасүрэн гишүүний өвчтэй, чөлөөтэй байсан, тасалсан өдрүүдийн чуулганы хуралдааны тэмдэглэл http://parliament.mn/n/9wson      

http://parliament.mn/n/fezon

            УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.    

УИХ-ын чуулганы тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд      

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх
  • Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлт
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлэг
  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлэг 

УИХ-ын чуулганы долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд

  • “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл 
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх
  • “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлэг
  •  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн гурав дахь хэлэлцүүлэг
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх, эсэх
  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах 
  • Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай
  • “Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл