115 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав
2024-01-12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 115 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар "Цахим шилжилтийн эрх зүйн орчныг бүрдүүлж, цахим гарын үсгийг баталгаажуулах зорилгоор 110 хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Мөн Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг баталсантай холбогдуулан 15 хуулийн төсөл баталлаа" гэв. Баталсан хуулийн төслүүдийг доор багцлан бичив. 

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Далай ашиглах тухай хуулийн төсөл
  • Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Жагсаал, цугаан хийх тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Жижиг дунд үйлчилгээг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
  • Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Хэвлэл мэдээллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг нийт 115 хуулийн төслийг эцэслэн баталлаа.

 

Сэтгэгдэл