Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн ирцийг зөрүүтэй мэдээлжээ
2021-12-20

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.      

Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.                                   

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь хаврын чуулганы хугацаанд 2 удаа чөлөөтэй, 3 удаа тасалсан гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Гэтэл нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн нь 3 удаа чөлөөтэй, 1 удаа тасалсан байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 9-д тасалсан, тавдугаар сарын 28, зургаан сарын 28, долоон сарын 7-нд чөлөөтэй байжээ.   

Зураг 1.  УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд  УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь хаврын чуулганы хугацаанд 2 удаа чөлөөтэй, 3 удаа тасалсан гэж тэмдэглэжээ. http://www.parliament.mn/n/fwzon 

  

Зураг 2. Тус гишүүний өвчтэй, чөлөөтэй, тасалсан өдрүүдийн чуулганы хуралдааны тэмдэглэл       

http://parliament.mn/n/zcsyn

http://parliament.mn/n/6rson

http://parliament.mn/n/7ozyn

http://parliament.mn/n/6azyn

http://parliament.mn/n/fezon

            УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.  

УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд     

  • “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтиин мэдээлэл ̆ 

УИХ-ын чуулганы тавдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд  

  • “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг 
  •  Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг

УИХ-ын чуулганы зургадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд   

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх, эсэх
  •  “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг
  •  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх, эсэх

УИХ-ын чуулганы долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд

  • “Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл  
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх
  • “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлэг
  •  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн гурав дахь хэлэлцүүлэг
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх, эсэх
  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах 
  • Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай
  • “Үндсэн хуулийн цэцийн гишүүний ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл