УИХ-ын хаврын чуулган нөгөөдөр нээлтээ хийнэ
2024-03-13

          2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан, Монгол Улсын найм дахь Улсын Их Хурал (УИХ)-ын 2024 оны хаврын, отгон чуулган нөгөөдөр нээлтээ хийнэ. Тус чуулганаар 44 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн. Тодруулбал, УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг шинэчлэн найруулж, хэлэлцэх батлах шаардлагатай. Учир нь 2024 оны УИХ-ын сонгуулиар анх удаа 126 гишүүн сонгогдох бөгөөд УИХ хууль тогтоолын төсөл, асуудлыг хэрхэн хэлэлцэхийг эдгээр хуулиудаар зохицуулна. 

Чуулган баасан гаргийн 10 цагт нээлтээ хийсний дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсох аж. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын буюу орон нутгийн сонгуулийн тов тогтоох асуудлыг хэлэлцэх юм байна. 

 

Бэлтгэсэн: Б.Уянга

Сэтгэгдэл