УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.3.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжив
2024-03-21

           Үндсэн хуулийн цэц өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд дунд суудлын хуралдаанаа хийж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагад “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэж хуульчилсан зохицуулалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "... УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзжээ.

         УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гишүүдийн олонх Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж дэмжсэн байна.

Цэцийн шийдвэрийг үзэх 

 

 

Бэлтгэсэн: Uih.mn

Сэтгэгдэл