Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна. Тодруулбал, Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт Үндэсний аудитын газар дүгнэлт гаргахаар 2024 оны 3 дугаар сарын 22-24-нд хүлээн авчээ.
Мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн нам, эвслийн нэрс /ирсэн дарааллаар/ танилцуулж байна.
Намуудын мөрийн хөтөлбөр нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй тохиолдолд 2024 оны 4 дүгээр сарын 10-ны дотор тухайн нам, эвсэлд хариу мэдэгдэж, 4 дүгээр сарын 12-17-нд зөвлөмж өгч, алдаа зөрчлийг засуулах аж. 2024 оны 4 дүгээр сарын 26-нд Үндэсний аудитын газар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм байна.
Бэлтгэсэн: Uih.mn