Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболорын ирцийг зөрүүтэй мэдээлжээ
2021-12-20

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.          

Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.                                   

            Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нь хаврын чуулганы хугацаанд 3 удаа чөлөөтэй байсан гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Гэтэл чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн нь бүрэн ирцтэй байна.                     

Зураг 1.  УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нь хаврын чуулганы хугацаанд 3 удаа чөлөөтэй байсан гэж тэмдэглэжээ. http://www.parliament.mn/n/fwzon

Зураг 2. Чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн нь бүрэн ирцтэй байна.

http://parliament.mn/n?cid=2202&page=2         

            УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.   

 

Сэтгэгдэл