Улсын Их Хурлын гишүүн Ш. Раднаасэдийн ирцийг зөрүүтэй мэдээлжээ
2021-12-28

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.       

    Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.      

    Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд нь хаврын чуулганы хугацаанд 6 удаа чөлөөтэй байсан гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Гэтэл нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн 7 удаа чөлөөтэй, 1 удаа тасалжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 18, 19, тавдугаар сарын 21, 27, 28, зургадугаар сарын 24, 30-нд чөлөөтэй, гуравдугаар сарын 25-ны өдрийн үдээс өмнөх хуралдааныг тасалсан гэж тэмдэглэсэн байна.   

зураг 1. УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд  Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд нь хаврын чуулганы хугацаанд 6 удаа чөлөөтэй байсан гэж тэмдэглэжээ  http://www.parliament.mn/n/fwzon 

        

зураг 2. Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн 7 удаа чөлөөтэй, 1 удаа тасалсан байна

http://parliament.mn/n/desyn

http://parliament.mn/n/nasyn

http://parliament.mn/n/dyzyn

http://parliament.mn/n/ghzyn

http://parliament.mn/n/6rson

http://parliament.mn/n/9rzyn

http://parliament.mn/n/7czyn

http://parliament.mn/n/mwsyn  

    УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.       

 

УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд      

  •  Байнгын хорооны даргыг сонгох тухай

  • “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл 

  • Элчин сайдыг эгүүлэн татах асуудал  

    (УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Эрдэнэбатын тангараг өргөх ёслол)  

  • Дархлаажуулалтын явцын талаарх Шадар сайдын мэдээлэл 

УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд      

  •  “Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар” Засгийн газрын гишүүний мэдээлэл 

УИХ-ын чуулганы гуравдугаар сарын 25-ны үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд      

  •  Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг 

  • Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх

УИХ-ын чуулганы тавдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд      

  •  Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн

  • Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах 

УИХ-ын чуулганы тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд       

  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг 

  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг

  • Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх, эсэх

  • Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлт

УИХ-ын чуулганы тавдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд   

  • “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг  

  •  Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг 

УИХ-ын чуулганы зургадугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд       

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх 

  •  Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг

  • Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг

  • Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг

  • Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг 

  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг 

  •  “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг 

  • “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг 

УИХ-ын чуулганы зургадугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд    

  •  Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг 

  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэг 

  • Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх