Улсын Их Хурлын 10-р сарын чуулганы нэгдсэн хуралдааны ирцийг худал мэдээлжээ
2021-12-28

Улсын Их Хурлын Тамгын газраас 2021.11.16-ны өдөр  “УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээ (2021.10.01-2021.10.29)” http://parliament.mn/n/3aayn  мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна.  

Уг мэдээлэлд Монгол Улсын Их Хурал нь 2021.10.01-2021.10.29-ны хугацаанд 10 удаа нэгдсэн хуралдаан зохион байгуулагдсан хэмээн дурдаж гишүүн тус бүрийн ирцийн мэдээллийг нэгтгэн олон нийтэд  хүргэсэн. 

Гэтэл  Улсын Их Хурлын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл болон бичлэгүүдийн нягталж үзвэл тус хугацаанд УИХ-ын нэгдсэн хуралдаан нь  10 удаа бус 9 удаа хуралдсан байна. 

 

Зураг 1.  Монгол Улсын Их Хурал нь 2021.10.01-2021.10.29-ны ирцийн мэдээлэл. 

http://parliament.mn/n/3aayn

Зураг 2.  УИХ-ын чуулганы тэмдэглэлүүд. 

http://parliament.mn/n?cid=2202&page=1 

http://parliament.mn/n?cid=2202&page=2 



            УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.     



 

Сэтгэгдэл
Түмэнбаяр2023-08-09 07:5366.181.161.188
Төрийн ордон нь худал хуурмагаар дүүрчихсэн ард иргэдээ доромжлоод сууж бдаг манайх шиг улс бдаг болов уу? Иймэрхүү асуудлыг зүгээр хараад өнгөрөөж болмооргүй л юм.