УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы хуралдааныг 1-ээс 2 удаа тасалсан дараах гишүүдийн ирцийг зөв мэдээлжээ
2021-12-28

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.           

            Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад 15 гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байсныг бид өмнө нь цувралаар хүргэсэн. Харин ирцийг нь зөрүүлээгүй буюу зөв мэдээлсэн 60 гишүүн байна.

Үүнд 1 удаа чуулганы хуралдааныг тасалсан Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, Б.Бейсен,  Ж.Ганбаатар ,Г.Ганболд, Л.Мөнхбаатар, Н.Наранбаатар, С.Одонтуяа, М.Оюунчимэг,  Б.Энх-амгалан болон 

2-оос 3  удаа тасалсан Ш.Адьшаа, Ц.Анандбазар,  Д.Батлут, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр нарын  ирцийн мэдээлэл зөв байна. 

Бусад гишүүдийн ирцийн мэдээллийг http://www.parliament.mn/n/fwzon хуудаснаас харна уу.       

  УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.