Улсын Их Хурлын гишүүн Ц.Тувааны ирцийг зөрүүтэй мэдээлжээ
2021-12-28

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааны болон хүндэтгэлийн хуралдааны танилцуулгыг (тайлан) өнгөрсөн наймдугаар сард гаргасан. Үүнд УИХ-ын чуулганы хуралдааны ирцийн мэдээллийг гишүүн тус бүрээр багтаасан байдаг. Энэ нь парламентаас өнгөрсөн наймдугаар сарын 3-нд танилцуулсан, хаврын чуулганы ирц ( http://www.parliament.mn/n/fwzon) -ийн мэдээлэлтэй таарч байна.          

Харин үүнийг чуулганы хуралдааны тэмдэглэлтэй тулгахад зарим гишүүний ирцийн мэдээлэл зөрүүтэй байна. Ирц нь зөрүүтэй гишүүн тус бүрийн мэдээллийг UIH.mn цувралаар хүргэе.                                    

       Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нь хаврын чуулганы хугацаанд 1 удаа чөлөөтэй, 2 удаа өвчтэй 4 удаа тасалсан гэж УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд бичжээ. Гэтэл нэгдсэн хуралдааны тэмдэглэлд дурдсанаар тус гишүүн нь 2 удаа чөлөөтэй, 2 удаа өвчтэй, 3 удаа тасалсан байна. Тодруулбал, тавдугаар сарын 21, зургаадугаар сарын 28-нд чөлөөтэй, тавдугаар сарын 13 болон 14-нд өвчтэй,   дөрөвдүгээр сарын  30, тавдугаар сарын 20, зургаадугаар сарын 17-нд тус тус тасалсан байна. 

       

Зураг 1.  УИХ-ын Тамгын газраас бэлтгэн гаргасан, чуулганы хуралдааны ирцийн тайланд  УИХ-ын гишүүн Ц.Туваан нь хаврын чуулганы хугацаанд 1 удаа чөлөөтэй, 2 удаа өвчтэй,  4 удаа тасалсан гэж тэмдэглэжээ. http://www.parliament.mn/n/fwzon    

Зураг 2. Тус гишүүний өвчтэй, чөлөөтэй, тасалсан өдрүүдийн чуулганы хуралдааны тэмдэглэл    

http://parliament.mn/n/dyzyn

http://parliament.mn/n/7ozyn

http://parliament.mn/n/1rson

http://parliament.mn/n/iwson

http://parliament.mn/n/pyson

http://parliament.mn/n/dczyn

http://parliament.mn/n/awzyn

 

    УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 123.3.4-т заасны дагуу чуулганы хуралдааны товч тэмдэглэлд ирцийн мэдээг тоо, хувиар бичиж, хуралдаанд ирээгүй гишүүний нэрийг шалтгаантай нь  (томилолттой, хоцорч ирсэн, чөлөөтэй, өвчтэй, тасалсан) тоочдог. Мөн хуулийн 124.2-т заасны дагуу хуралдааны тэмдэглэлийг УИХ-ын албан ёсны цахим хуудас буюу parliament.mn-д байршуулж олон нийт танилцах бололцоог хангадаг. Үүний дагуу ил болгосон хуралдааны тэмдэглэлээс гишүүдийн ирцийг шүүж, дээрх зөрүүг тогтоосон болно.     

 

Сэтгэгдэл