УИХ дахь МАН-ын бүлэг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонслоо
2025-05-05

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж 2 хуулийн төслийн урьдчилсан танилцуулга, мэдээллийг сонслоо. Үүнд:

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ хуулийг нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчинтой нийцүүлэн шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн Засгийн газраас байгуулсан. Ажлын хэсэг энэхүү хуулийн шинэчилсэн найрууллагыг Худалдан авах ажиллагааны тухай хууль гэсэн нэршилтэйгээр боловсруулж байна. Энэхүү хуулийн төсөлд үндсэн 7 чиглэлд өөрчлөлт оруулахаар санал боловсруулснаа танилцуулсан бөгөөд бүлгийн хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хууль тогтоолын төсөлтэй холбоотой танилцуулга, мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өглөө. Боловсруулж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулж бүлгийн гишүүдээс гаргаж буй саналыг нэтгэж танилцуулахаар боллоо.

Мөн МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулийн танилцуулга болон “Хүүхэд, боловсрол, шим тэжээлийн талаарх” танилцуулга, мэдээллийг УИХ-ын гишүүдийн саналаар хойшлууллаа.

 

Сэтгэгдэл
Сээгий2025-05-15 10:36202.126.89.22
Оюунэрдэнэ сайдыг огцруулах саналтай бнаа ард иргэд туйлсан бна ядуу ядуу үг хэлдэг нь шоронд амаа үлдээлсэн
Уртнасан2025-05-15 15:38202.55.188.122
Ард иргэд маань энэ 10аад жилийн хугацаанд үнэхээр сүйрчихлээ нь АРД. ИРГЭД болон МОНГОЛ УЛС маань ДААЖ ДАВШГҮЙ ӨРӨНД ЖИВЖ СЭХЭХЭД ҮНЭНХҮҮ ХҮНД БАЙДАЛД. ОРУУЛЧИХЛАА... ҮҮНД ГАНЦ Л.ОЮУНЭРДЭНЭ БУРУУТАЙ БИШ ШҮҮ.. НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ. ГАЗАР АВЧ МАНам гэх БҮЛЭГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД, ОФФШОРЧИН. У. ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮТЭЙ УИХын 49 ЖДҮЧИД МИ.ЭНХБОЛДЫН 60тэрбумын ХЭРЭГ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЛУЙВАР,. МАНын УИХын гишүүн ДАМДИННЯМ Р. ГАНХУЯГАМАРТҮВШИН нарын 33тэрбумын ТОМ ХУЛГАЙ.. ЛУЙВАР...НҮҮРСНИЙ 40ИХ НАЯДЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ СҮ.БАТБОЛД, УИХын дарга АМАРБАЯСГАЛАН, ТЭРГҮҮТЭЙ ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙГ ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ.. Ч. ХҮРЭЛБААТАРУ. ХҮРЭЛСҮХ, ХҮНын ДОРЖХАНД НАРЫН ГАЗРЫН НАЙМААНЫ ХҮНД. ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖ ТООЦОО ХИЙНЭ ГЭСЭН ЯАЛАА. ЭНЭ БҮХ ОНЦ НОЦТОЙ ГЭМТ ХЭРГҮҮД БҮГД АРД. ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР ХИЙГДСЭН *ИЛ.ТОД* ХИЙГДСЭНТ ТУЛ * ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬД БИ ЭДГЭЭР ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ХЭНБ ГУАЙ Ч БАЙСАН ИЛ. ТОДООР БАРИВЧИЛЖ ЗОХИХ ШИЙТГЭЛИЙГ НЬ ҮҮРҮҮЛЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОНО гэж 2024 оны СОНГУУЛИЙН ӨМНӨ ЗОРИГТОЙГООР АМАЛЖ байснаа БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ТУЛ. АРД. ТҮМЭН ОГЦРОХЫГ ШААРДАЖ.. ОРОНД. НЬ ЭНЭ ХЭРГҮҮДИЙН ЭЗДИЙГ И?