Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа
2025-05-09

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.08) нэгдсэн хуралдаанаар АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулийн төслийг 74.1 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Тус хуулийн төслийг энэ оны 3-р сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Улсын Их Хуралд өргөн барьсан.  Хуулийн төсөлд “25.7.Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй.” гэх нэмэлтийг оруулсан байна. Ингэснээр малчин иргэдийн мал сүрэг, амь насаа хамгаалах зорилгоор чоно устгасан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх зохицуулалт орж байна. Хуулийг батлагдсан өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлнэ.

UIH.mn

Сэтгэгдэл