Нийтийн эрх ашгийн сангаас "Нийтийн эрх ашиг: Аюулгүй байдал ба иргэний нийгэм" хэлэлцүүлгийг 2025 оны 05 сарын 21-ний Лхагва гарагт зохион байгуулах гэж байна.
Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсын аюулгүй байдал, иргэний нийгмийн хөгжил, түүхэн нөхцөл, өнөөгийн сорилт, ирээдүйн чиг хандлагыг нийтийн эрх ашгийн хүрээнд авч үзэн, олон нийт, бодлого боловсруулагчид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор хамтын ойлголтод хүрэхэд зорьж байна.
Зохион байгуулагч: Нийтийн эрх ашгийн сан
Хамтран зохион байгуулагч: Цогц Хөгжлийн Үндэсний Төв ТББ, Монгол Улсын Их Сургууль
Та энэхүү хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл доорх холбоосоор урьдчилан бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.facebook.com/share/195YGUzJ8i/
Бүртгүүлэх холбоос: https://form.jotform.com/251310977496465