"СОЦИОЛОГИЙН ЗУНЫ СУРГУУЛЬД УРЬЖ БАЙНА"
Цогц Хөгжлийн Үндэсний Төв нь Нийтийн эрх ашгийн сангийн дэмжлэгтэйгээр "Социологийн зуны сургууль"-ийн хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Социологийн зуны сургууль нь залуу судлаачдыг дэмжих, нэгтгэх замаар Монголын нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
Зуны сургуульд оролцсоноор:
- Судалгааны арга зүйд суралцах
- Социологийн суурь ойлголтуудаар мэдлэгээ тэлэх
- Оролцогч бүр ганцаарчлан болон багаараа судалгааны ажил санаачилж, турших
- Залуу судлаачдын хүрээлэлд нэгдэж, мэргэжлийн хүрээнд өсөн дэвших
Зуны сургуулийн дэлгэрэнгүй мэдээлэл болон хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ доорх холбоосоор орж илгээнэ үү.
https://form.jotform.com/251721835020447
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2025.07.04-ны 18:00 цаг хүртэл.
"Социологийн зуны сургууль"-ийг "Социологийн хөгжлийн хөтөлбөр"-ийн хүрээнд:
- Цогц Хөгжлийн Үндэсний Төв
- МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхим
- ШУА-ын Философийн хүрээлэн
- МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн
- Монголын Социологийн Холбоо хамтран
-"Нийтийн эрх ашгийн сан"-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Зуны сургуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авах боломжтой.
И-мэйл: tetgeleg@nccd.mn
Утас: 77552212, 99646463