“Боловсролын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна
2025-09-24

Монгол Улсын Их Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Төсвийн байнгын хорооноос “Боловсролын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 14:00 цагт “Төрийн ордон”, “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.

Бүртгэл:  Хэлэлцүүлэгт оролцогчдыг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 17:30 цаг хүртэл бүртгэх тул хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, холбогдох утасны дугаарыг дараах QR кодыг уншуулан бөглөж ирүүлэх, эсхүл 99047602 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдыг хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна.

Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

Төсвийн байнгын хорооны  Ажлын алба

Сэтгэгдэл