УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан өнөө өглөө 09.30 цагт ирц бүрдэж эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бланк дээр 50 гаруй гишүүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд аравдугаар сарын 7-нд УИХ-д өргөн мэдүүлсэн учир хуулийн хугацаа өнөөдөрөөр дуусаж байсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал буюу Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэснийг нийт гишүүдийн 71 нь татгалзаж санал өгөв. Ингэснээр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцлорсон тооцож УИХ-ын тогтоол батландлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар огцорсноор дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор батална.