
Ховд аймагт “Хүүхэд хамгааллын асуудал, шийдэл” аяны хүрээнд зохион байгуулагдсан сургалт, хэлэлцүүлэгт оролцсон хүүхдүүд электрон тамхины хэрэглээ өсвөр үеийнхний дунд эрчимтэй нэмэгдэж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулж буй асуудлыг дэвшүүллээ.
Энэхүү асуудлыг яаралтай шийдвэрлэж, хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Ховд аймгийн Хүүхдүүдийн төлөөлөл болон хүүхдийн элч нар “Тамхины хяналтын тухай хууль”-д электрон тамхийг хориглох зохицуулалтыг тусгуулах саналыг дэмжсэн 4,826 хүүхдийн гарын үсэг бүхий өргөх бичгийг хууль тогтоох дээд байгууллага буюу Улсын Их Хуралд хүргүүлэхээр Ховд аймгийн ХГБХХГ-ын дарга Д.Түнжээд гардуулан өглөө.
Эх сурвалж: Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар