Хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимаар авч байна
2026-01-09

Нийтийн албан тушаалтны 2025 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргах хугацаа 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр дуусна. Мэдүүлэг гаргах эрх 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Авлигатай тэмцэх газрын https://meduuleg.iaac.mn/ цахим системд нээгдэж, нийтийн албан тушаалтнуудын мэдүүлгээ гарган бүртгүүлэх ажил улсын хэмжээнд эхлээд байна.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан нь Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ээ жил бүр шинэчлэн гаргах үүрэгтэй.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим систем https://meduuleg.iaac.mn/-ийн шинэчлэл, өөрчлөлтийн агуулга, ашиглах горимын талаарх сургалтыг мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулан 2026 оны 1 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд тус газраас улсын хэмжээнд цахим хэлбэрээр зохион байгуулсан байна. 

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

Сэтгэгдэл