
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүрэгт ажиллаж, 68 өрх нарны хавтангаар эрчим хүчээ шийдэж, цаашид хэмнэсэн эрчим хүчээ төвийн системд холбож орлого олох боломжтой тухай олон нийтэд мэдээлсэн. Үүнийхээ дараа ажлын хэсгийн гишүүдтэй хамт айлын хашаанд авахуулсан зургийг “Алтан нарны илчийг боомилж байсан 15 төрлийн зөвшөөрлийг цуцалж, чөлөөллөө” гэх текстийн хамт өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлсэн нь олон нийтийг төөрөгдүүлсэн шинжтэй байна.
УИХ-ын даргын хэлснээр цаашид 20 кВт-оос доош хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүч ашигладаг айл өрхийг бүхэлд нь зөвшөөрлийн дарамтаас чөлөөлөх бөгөөд шинээр зөвшөөрөл авахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй гэж мэдээлсэн. Гэвч шийдвэр нь албан ёсоор гарч, албажаагүй байхад "цуцалж, чөлөөллөө" хэмээн мэдээлэл цацаж, олон нийтийн төөрөгдүүлэх нь хэр зохистой вэ?