Судалгаа юу хэлэв?
2026-01-16

 

Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт-2024

 

Монгол Улсад хүний эрх хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн ч бодит амьдрал дээр тэдний эрхийн хэрэгжилт, аюулгүй байдалд ноцтой сорилтууд байсаар байна. Энэхүү судалгаа нь иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын бодит нөхцөл байдлыг тоон ба чанарын аргаар харуулсан юм. Цогц Хөгжлийн Үндэсний Төв нь ХЭҮК-той хамтран хамтран 2023-2024 онд “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” судалгааг Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын иргэний нийгмийн төлөөлөл болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчид болох байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагч, ТББ-ын ажилтан, идэвхтэн зэрэг төлөөллийг оролцуулан хийсэн.

Судалгааны хүрээнд 902 хүний эрх хамгаалагчаас асуулга авч, 25 удаагийн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагад 82 хүний эрх хамгаалагчийг хамруулжээ.  Судалгааны онцлох үр дүнгүүдийг танилцуулж байна.

Байгаль орчин, уул уурхайн салбар дахь хүний эрх хамгаалагчид хамгийн өндөр эрсдэлтэй бүлэг

Судалгааны үр дүнгээс харахад хүний эрх хамгаалагчдын дунд байгаль орчны чиглэлээр ажиллагсад томоохон хувийг эзэлж байгаа бөгөөд тэд үйл ажиллагааны явцад дарамт, заналхийлэлд өртөх эрсдэл харьцангуй өндөр байна. Ялангуяа энэ салбарт ажиллах үед эрхийн хамгаалалт, аюулгүй байдлын баталгаа бодит түвшинд хангалтгүй байгааг судалгаа харууллаа.

Хүснэгт 1.  Хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байх үед бусдын зүгээс дарамт шахалт, заналхийлэл ирэх магадлал, үйл ажиллагааны чиглэлээр

 Үйл ажиллагааны чиглэл

Огт үгүй

Бага

Дунд зэрэг

Их

Маш их

1

Бэлгийн цөөнх

50.0%

50.0%

0.0%

0.0%

0.0%

2

Жагсаал цуглаан хийх эрх чөлөө

33.3%

0.0%

66.7%

0.0%

0.0%

3

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

19.7%

24.6%

45.9%

9.8%

0.0%

4

Шударга ёсыг шаардах

19.5%

26.8%

41.5%

12.2%

0.0%

5

Эмэгтэйчүүдийн эрх

16.1%

31.4%

39.0%

11.9%

1.7%

6

Байгаль орчин

9.0%

16.2%

29.7%

19.8%

25.2%

7

Уул уурхай

8.3%

8.3%

16.7%

50.0%

16.7%

8

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах

0.0%

50.0%

50.0%

0.0%

0.0%

9

Нийт

15.7%

24.8%

37.3%

14.3%

7.9%

 

 

Орон нутгийн хүний эрх хамгаалагчдын гуравны нэг нь ганцаар ажиллаж байна
 

Аймаг, орон нутагт ажиллаж буй хүний эрх хамгаалагчдын нэлээд хэсэг нь бусадтай хамтран ажиллах, сүлжээ, эвсэлд нэгдэх боломж хязгаарлагдмал байгааг судалгааны үр дүн илтгэж байна. Энэ нь хот суурин газартай харьцуулахад орон нутгийн хамгаалагчид дэмжлэг, хамтын ажиллагааны хувьд илүү эмзэг нөхцөлд ажиллаж байгааг харуулж байна.

График1. Хүний эрх хамгаалагчид хоорондоо сүлжээ, эвсэл болж хамтарч ажиллах байдал, хот, аймаг орон нутгаар

График2. Хүний эрх хамгаалагчид хоорондоо сүлжээ, эвсэл болон хамтарч ажиллах байдал, насны ангиллаар

Хүний эрх хамгаалагчдын хамгийн их итгэдэг институт нь ХЭҮК бөгөөд бусад талуудын дэмжлэгийг сайжруулах шаардлагатай.

Судалгаанд оролцогчид хүний эрхийг хамгаалах институцүүдээс Хүний эрхийн Үндэсний Комисст харьцангуй өндөр итгэл үзүүлсэн байна. Гэсэн хэдий ч хүний эрх хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн болон институцийн тогтолцоо бодит амьдрал дээр жигд, үр дүнтэй хэрэгжиж чадахгүй хэвээр байгааг судалгааны дүн харуулж байна.

Хүснэгт 2. Хүний эрх хамгаалах институтүүдэд итгэлтэй байдал, хүний эрх хамгаалагчид, насны бүтцээр

Хүний эрх хамгаалах институт

18-24

25-34

35-44

45-54

55-64

65+

Нийт

1

Улсын Их Хурал

2.88

2.64

2.07

2.47

2.47

2.27

2.39

2

Засгийн газар

2.75

2.6

2.16

2.26

2.26

2.41

2.32

3

Шүүх

3.13

2.89

2.33

2.2

2.17

1.73

2.3

4

Прокурорын байгууллага

3.38

2.79

2.36

2.03

2.17

1.79

2.27

5

Хүний эрхийн Үндэсний Комисс

4.13

3.46

2.98

2.98

2.97

3.05

3.09

6

Цагдаагийн байгууллага

2.88

2.89

2.5

2.18

2.21

1.71

2.34

 

Судлагааны дэлгэрэнгүй тайланг үзэх: https://www.uih.mn/sudalgaa/s/422

Сэтгэгдэл