Монгол Ардын намын дарга, Улсын Их хурлын дарга Н.Учрал Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 21-24-нд ажиллах үеэрээ дээрх аймгуудын МАН-ын хорооны үйл ажиллагаатай танилцаж, намын бодлого, зорилтын талаар мэдээлэл өгчээ.
Н.Учрал: Цаашид МАН-д “Жагсаалт”-аар орж ирдэг асуудал дээр онцгой анхаарч ажиллана. Намын анхан болон дунд шатны байгууллагуудад ажиллаж байгаагүй атлаа шууд жагсаалтад ордог байдлыг арилгана. Жагсаалтад намын анхан, дунд гээд бүх шатанд гурван жилээс багагүй хугацаанд ажиллаж, бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина.