"Богд Зонхова" цогцолбор барих мөнгийг тэтгэвэр нэмэхэд зарцуулна
2022-01-28

 

       Энэ оны төсвийн тухай хуулийг УИХ өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан. Үүнд "Богд Зонхова" хөшөөт цогцолборыг 32 тэрбум төгрөгөөр барихаар тусгасан байдаг. Цар тахлын хүнд үед хөшөө бус, иргэдийн орлогыг дэмжих, эрүүл мэндийг хамгаалахад хөрөнгө зарцуулах ёстой гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд үүсээд байгаа. Тэгвэл дээрх хөшөөг барих хөрөнгийг тэтгэвэр нэмэхэд зарцуулахаар болжээ.

     Соёлын сайд Ч.Номин энэ талаар "Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг миний бие цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг нь өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд, цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ. “Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ" гэж цахим хуудсандаа бичсэн байна. 

      

 

Сэтгэгдэл