
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрыг гишүүдийг дуудан уулзаж байна гэх мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн дараа INews.mn пэйж хуудаст
"Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Сайд, гишүүд ээ! Хулгай, авлигад гар дүрсэн нэг ч хүнийг би тэвчихгүй! Ард түмний мөнгийг шамшигдуулсан бол албан тушаал, танил тал аврахгүй — хариуцлагаа заавал хүлээнэ! Худал амлалт, жүжиг надад хэрэггүй. Одоо л цэвэрлэгээ хий, одоо л бодит үр дүн гарга!Ингээд л загнаж л байдаг юм. Нөгөө хэд маань нэг зүйл тэмдэглээд л байдаг. ТАНИЛ дүр зураг" гэх тексттэй Ерөнхийлөгчийн видео бичлэгийг нийтэлсэн.
Үүнийг ихэнх хүмүүс Ерөнхийлөгч өчигдөр сайд нарыг дуудаж уулзахдаа хэлсэн үг гэж ойлгосон. Гэвч тус видео бичлэг нь 2022 оны 12-р сарын 07-ны өдөр INews пэйж хуудаст нийтлэгдсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзсан үеийн бичлэг байна.
%20(1).jpg)