
Улсын Их Хурлын даргын 2026 оны 29 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулгыг эхлүүлж байна.
Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их хурлын гишүүн Л.Соронзонболд, дэд ахлагчаар Улсын Их хурлын гишүүн Б.Жаргалан нар ажиллаж байна.