Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг эргүүлэн татахгүй бол Ардчилсан намаас үндэсний хэмжээний акц өрнүүлнэ
2026-01-29

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг

Өнөөдөр Ардчилсан намаас дараах гурван асуудлаар мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний сайдыг эргүүлэн татахгүй бол үндэсний хэмжээний акц өрнүүлнэ

Эрх баригчид сүүлийн гурван жилд 70 гаруй их наяд төгрөг зарцуулсан. Гэвч нэг ч цахилгаан станц бариагүй. Харин цахилгааны хязгаарлалт хийж ард түмэнд ачаа үүрүүлж байна. Их хэмжээний төсөв зарцуулж байгаа ч нийгэм эдийн засагт өөрчлөлт гараагүй энэ үед 30 гаруй сайдтай данхар Засгийн газартай болсонд Ардчилсан намын бүлгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан. Мөн цахилгааны хязгаарлалтаас үүдсэн хүндрэл айл өрх болон бизнест дарамт болж байгаа тул бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт хариуцлага тооцох гарын үсэг зуруулж байна. Хэрэв тухайн сайд нарыг эргүүлэн татахгүй бол Ардчилсан намынхан бүлгийн гишүүдийнхээ байр суурийг дэмжиж Засгийн газарт хариуцлага хүлээлгэх үндэсний хэмжээний акц өрнүүлнэ гэж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгалан мэдээллээ.

"Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам" аян удахгүй эхэлнэ

Ирэх сарын нэгнээс “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” аяныг орон даяар Ардчилсан намын салбар нэгжийн хүрээнд зохион байгуулна. Энэ үеэр “AN plus” цахим платформ нээж, 200 гаруй мянган гишүүнээ шинэчлэн бүртгэнэ. Бүртгэлд хамрагдсан гишүүд Ардчиллын гэрэгэ авахаас гадна 3-р сард болох Үндэсний бодлогын хорооны гишүүний сонгуульд оролцох боломжтой болох аж.

Шинээр бүртгэгдсэн ААН-ийн 60 хувь нь дампуурсан

Монгол улсын эдийн засаг, бизнесийн орчин хумигдсан. Иймээс Ардчилсан намаас Эдийн засгийн эрх чөлөөний хуулийн тухай хуулийн төсөл боловсруулсан. Монголын бизнесийн салбарын 70 гаруй хувийг төрийн өмчит компаниуд эзэлж байна. 2016-2025 онд 104 мянган ААН шинээр бүртгэгдсэн ч 62200 байгууллага нь үүдээ барьсан байна. Нийт 104 мянган ААН шинээр бүртгэгдсэнээс 60 хувь нь дампуурсан. Үүнд өндөр хүүтэй банкны зээл, татвар, төрийн хүнд суртал, эрчим хүч болон дэд бүтцийн найдвартай байдал нөлөөлж байгаа учраас эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль чухал хэрэгцээтэй гэж УИХ-ын гишүүн Г.Очирбат онцоллоо.

Сэтгэгдэл