
Хүний биометрийн мэдээлэл яагаад эмзэг вэ?
Орчин үеийн нийгэмд төрийн үйлчилгээ, банк санхүү, сонгууль, дижитал платформууд биометрийн технологид суурилж байна. Хурууны хээ, нүүр таних, дуу хоолой таних зэрэг нь амьдралыг хялбарчилж байгаа мэт боловч олон чухал асуултыг дагуулдаг.
Иргэн бид өөрийн биометрийн мэдээллээ үнэхээр ухамсарлаж өгдөг үү?
Биометрийн мэдээлэл гэдэг нь хүнийг бусдаас давтагдашгүй шинжээр нь таних боломжтой бие махбодын болон зан үйлийн өгөгдлийг хэлдэг. Үүнд хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүрний зураг, дуу хоолой, алхалтын хэв маяг, ДНХ зэрэг мэдээлэл хамаарна. Эдгээр нь тухайн хүний “дижитал төрх” гэж хэлж болохоор онцлогтой.
Тус мэдээлэл нь хүнийг давтагдашгүй байдлаар таних боломж олгодог тул тухайн хүний нэр, регистрээс ч илүү хүчтэй “таних тэмдэг” болдог. Энэ утгаараа биометрийн мэдээлэл нь зөвхөн хувийн нууц бус, иргэний үндсэн эрх, эрх чөлөөтэй шууд холбогддог.
Яагаад эмзэг вэ?
Биометрийн мэдээллийг буцааж авч болдоггүй
Иргэн өөрийн биометрийн мэдээллээ нэгэнт өгсөн тохиолдолд түүнийг буцаан татах, солих боломж бараг байдаггүй. Энэ нь иргэний ирээдүйн аюулгүй байдал, эрх чөлөөнд урт хугацаанд нөлөөлнө.
Солих боломжгүй.
Нууц үг, карт алдагдсан тохиолдолд солих боломжтой байдаг бол хурууны хээ, нүүрний зураг, нүдний бүтэц зэргийг солих боломжгүй. Нэг удаа алдагдвал тухайн хүний насан туршийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэнэ.
Хяналт ба эрх мэдлийн асуудал.
Биометрийн мэдээлэл төвлөрөх тусам төр, байгууллагууд иргэдийг илүү нарийвчлалтай таних, хянах боломжтой болдог. Хэрэв хууль, хяналт сул байвал энэ н ь хэт хяналт, иргэдийг айдастай байлгах,үзэл бодлоо илэрхийлэхээс татгалзах орчныг бий болгох эрсдэлтэй.
Ардчиллын чанарт нөлөөлдөг.
Иргэн өөрийн мэдээлэл хэрхэн ашиглагдаж байгааг мэдэхгүй, асуух боломжгүй бол ардчилал зөвхөн хэлбэрийн шинжтэй болно. Харин иргэн мэдээллийнхээ талаар асууж, татгалзаж, хяналт тавьж чаддаг бол энэ нь бодит оролцоотой ардчилал юм.
Иргэн ямар эрхтэй вэ?
Иргэний боловсролын үүднээс дараах ойлголт маш чухал:
Эдгээрийг мэдэхгүй байх нь иргэнийг сул дорой болгодог бол, мэддэг байх нь иргэнийг идэвхтэй, хариуцлагатай оролцогч болгодог.
Иргэн бүр өөрийн биометрийн мэдээллийг өгөхдөө:
Хүний биометрийн мэдээлэл эмзэг гэдэг нь зөвхөн технологийн асуудал биш, харин эрх мэдэл, хариуцлага, ардчиллын чанарын асуудал юм. Иргэн бүр өөрийн биометрийн мэдээллийг ухамсартайгаар ойлгож, асуулт асууж, хяналт тавьж чаддаг байх нь өөрийн аюулгүй байдлыг хамгаалах, эрхээ хамгаалахад чухал нөлөөтэй.
UIH.mn