|
Хотын удирдлагууд түгжрэл, агаар, орчны бохирдлыг арилгах зорилгоор нийслэлийн иргэн бүрд “Хотула” апликэйшнээр дамжуулан ногоон оноо өгнө. Явган алхах, автобусаар зорчих, унадаг дугуй унах бүрдээ авсан оноогоороо тодорхой үйлчилгээ авах боломжтой болно гэж мэдэгдсэн.
|
|
♂️Тодруулж хэлбэл, таны хаана алхаж, ямар төрлийн унаанд сууж, хэнтэй хамт юу хийж явааг чинь “Хотула” апликэйшнээр дамжуулан хянах боломжтой болжээ. Тэгвэл бидний хувийн мэдээллийг ашиглах эрхийг “Хотула” апликэйшнд хэн олгов? Хэргийн эзэн нь хотын удирдлагууд.
|
-
Энэ апликэйшнийг нийслэлээс хувийн хэвшилтэй хамтран шахмал түлш борлуулах, төлбөр тооцоох хийх, түгээх зорилгоор хөгжүүлсэн. Иргэд “Хотула” апликэйшнийг суулгаснаар виртуал карт үүсч, цахимаар түлшээ авах боломжтой болжээ.
-
Одоогоор 170 гаруй мянган иргэн энэ апликэйшнээр дамжуулан нүүрс худалдан авч байгаа бол удахгүй нийслэлийн бүх иргэнд ногоон оноо тооцдог болно.
|
|
|
Мордохын хазгай
|
Хотула апликэйшнийг татаж, ашиглахад гурван шатлалтай.
|
|
Шатлал
|
Шаардлагатай мэдээлэл
|
Нээгдэх функцкууд
|
|
Хамуга ID
|
• Овог, нэр
• Имэйл эсвэл утасны дугаар
|
• Сошиал медиа функцууд
• Зарим мини-апп ашиглах
|
|
ХУР, ДАН
|
• ДАН баталгаажуулалт
|
• Төрийн үйлчилгээ
• Санал хүсэлт
|
|
KYC
|
• Цээж зураг
• Иргэний үнэмлэхийн зураг
|
• Төлбөр тооцоо
• Ногоон онооны үйлчилгээ
|
|
|
“Биометрик мэдээлэл" гэж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой биеийн давхцахгүй өгөгдлийг хэлнэ.
|
|
|
|
⚖️ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд: генетик болон биометрик мэдээллийг улсын бүртгэл, хил хамгаалах байгууллага, цагдаа, тагнуул, шүүхийн шинжилгээний байгууллагаас гадна УИХ-ын гишүүдийн ирц бүртгэх, санал хураах эсвэл ажил олгогч ажилтнуудаа танин баталгаажуулах зорилгоор ашиглаж болно оо гэж тодорхой заасан.
|
|
Эндээс харахад “Хотула” платформ нь хүний биометрик мэдээллийг ашиглах эрх зүйн үндэс байхгүй. Эргээд олон сөрөг үр дагавар үүсгэх эрсдэлтэй гэдгийг Аюулгүй байдал судлаач, доктор Ж.Жамсрандорж анхааруулж байна.
|
|
|
Хүний эрхийн өндөр эрсдэлтэй байж болзошгүй
|
|
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9 болон 23 дахь заалтын дагуу хувийн мэдээллийг цуглуулж, ашиглахдаа Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөмж авах эсвэл үнэлгээ хийж ирүүлэх ёстой. Гэтэл Хотула апликэйшнийг хийхдээ ХЭҮК-т мэдэгдээгүй.
|
|
Иймээс Хүнийн эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяа 1-р сарын 19-нд өөрийн бүрэн эрхийн дагуу мэдээлэл шалгах ажиллагаа эхлүүлсэн байна. Мөн нэгдүгээр сарын 21-ний өдөр нэг иргэнээс “Хотула” апликэйшнтэй холбоотой гомдол ирсэн тул шалгаж байна гэж мэдээллээ.
|
|
|
|
Ногоон оноо
|
|
Одоогоор хэн ч биднийг энэ апликэйшнийг хэрэглэ гэж албадаагүй. Гэхдээ иргэдэд нүүрс олгохдоо апликэйшн татахаас өөр аргагүй, гарцаагүй байдалд оруулж байгаа юм биш биз.
|
|
Бид энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн Мэдээллийн технологийн албаны дарга Б.Даваадоржоос тодруулахад “Бид Цахим хөгжил, инновац, харилцаан холбооны яам”-тай гэрээ байгуулж, иргэдийг “Хотула” апликэйшнээр дамжуулан, нүүрс авах боломжийг нь бүрдүүлсэн. Иргэдийн хувьд хуучин картаараа эсвэл өөрийн биеэр очиж иргэний үнэмлэхээ үзүүлээд нүүрсээ авах боломж нь нээлттэй. Ногоон онооны тухайд манайд хамааралгүй” гэсэн тайлбар өгч байна.
|
| |
| ❓ Тэгвэл ногоон оноо өгөх нь ямар зорилготой вэ? Түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилготой гэж мэдээлж байгаа ч иргэдийг оноогоор ялгаварлан гадуурхах нь дарангуйллын суурь болдог гэдгийг судлаачид анхааруулж байна. |
|
|
|
♿ Жишээ нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадуур алхаж, автобусанд сууж оноо авахад хүндрэл гарна. Гэтэл нийслэлээс үйлчилгээ үзүүлэхдээ иргэдээ их, бага оноотойгоор нь ялгаж зааглаад эхэлбэл юунд хүргэх вэ?
|
Хар жагсаалт
|
-
Дарангуйллын тогтолцоотой улс орнуудад “нийгмийн оноо” хэрэглэдэг. Тухайлбал, БНХАУ-д “Нийгмийн зээлийн систем” нэрээр хэрэгждэг бөгөөд иргэн, хуулийн этгээдийн хууль зөрчсөн эсэхээс эхлээд татвар, зээл, гэрээний сахилга зэргийг үнэлдэг байна.
-
⛔ Ингээд оноо муутай бол тодорхой үйлчилгээ авах, албан тушаалд томилогдох эрхийг нь хасна.
-
✅ Харин сайн оноотой бол зээл болон үйлчилгээ түргэн авч, төрийн дэмжлэгийг хүртдэг аж.
-
Өөрөөр хэлбэл, нийгмийн оноо гэдэг нь хүний зан үйл, хууль сахих байдал, санхүүгийн сахилга, нийгмийн хариуцлагыг оноогоор үнэлж, түүнд үндэслэн эрх, боломж олгох эсвэл хориг, хязгаарлалт тавихыг хэлнэ гэсэн үг.
-
Эцэст нь та ямар нэгэн үнэлгээтэй болно гэсэн үг. Төрөөс гарсан ямар ч шийдвэрийг нь ягштал дагаад амьдарвал сайн оноотой сайн иргэн болно. Харин муу оноотой бол хар жагсаалтад орох аюултай.
-
Эндээс эхлэн нийгмийн ялгаа зааг, ялгаварлан гадуурхалтын суурь бүрэлдэж эхэлнэ. Хэн нэгнийг шууд хорьж цагдахаас илүү тендерт оролцохгүй, төрд ажиллахгүй гэх зэргээр нийгмийн боломжуудыг нь хаана. Дараа нь хаана хэнтэй уулзав, юу ярив гэх зэргээр хянах боломжтой.
-
⚖️ Эцэст нь хүний эрхийг хуулиар биш “оноо”-гоор шийддэг болох эрсдэлтэй.
|