
Ардчилсан намын "4:11” мэдээллийн цаг
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардсан бичгийг Ерөнхий сайд Г.Занданшатар хүргүүлсэн байна. П.Наранбаяр сайд нь багш нарын цалинг 50 хувиар нэмсэн ч нэмэгдэл хөлсийг нь буруу тооцож, зарим урамшууллыг хассан. Үүнээс болж 34 жил ажилласан багшийн цалин л гэхэд 177 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна гэж мэдээллээ. Ийм байдлаар удирдлага зохион байгуулалтын алдаатай бодлого, шийдвэр гаргаж боловсролын салбарын үйл ажиллагааг доголдуулж байгаа тул П.Наранбаяр сайдыг огцрох ёстой гэж үзэж байна.
Мөн өнөөдөр Ардчилсан намаас “Нээлттэй, цэгцтэй Ардчилсан нам” хөтөлбөрийн тухай мэдээлэл өгөхийн зэрэгцээ орон нутагт болж буй иргэдийн нийтийн хурлын будлианы тухай мэдээллээ. Тодруулбал, Монгол ардын намынхан Орхон аймгийн иргэдийн нийтийн хурлыг будлиантуулж байна. Багийн иргэдийн нийтийн хуралд бүх иргэд оролцох боломжтой. Гэтэл Засаг даргын тамгын газар болон холбогдох хүмүүс дундаас нь будлиантуулж, буруу цаг зарлах, хуурамч материал бүрдүүлэх, тамгаа авч зугтаах , товлосон газраа өөрчлөх зэргээр хурлыг хаалттай байдлаар явуулах нөхцөл бүрдүүлж байна. Иргэдийн нийтийн хурал бол МАН-ын салбар хороо биш. Иймээс иргэдэд Үндсэн хуулиар олгосон эрхийг хүндэтгэж, ажиллахыг шаардлаа.