
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо багш, эмч нарын цалинг нэмэх тухай Засгийн газрын шийдвэрүүд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандлаа.
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүлээлгэн өглөө. Тус мэдээлэлд Засгийн газрын 2024 оны 238, 2025 оны 224, 225 дугаар тогтоолууд, мөн Боловсролын сайдын А/613, А/20, Эрүүл мэндийн сайдын А/11 тоот тушаалууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байж болзошгүй талаар үндэслэлтэйгээр дурдсан байна.
Үүнд:
⚖️ Энэхүү мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд хүлээлгэн өгснөөр төрийн захиргааны шийдвэрүүд Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавиулж, иргэдийн хөдөлмөрлөх эрх, цалин хөлс авах үндсэн баталгааг хамгаалах зорилготой юм.