
Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2026.02.11) Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээрх “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэг болгон барьсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө.
Хөшөөний шавыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн босгон дээр 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Г.Ганбаярын санаачилгаар тавьж, хөшөөг уран барималч А.Очирболд, архитекторч А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 5-ны өдөр Ялалтын баярын өмнө “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.