Монгол Ардын намын Бага хурал эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо
2026-02-27

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал энэ удаагийн хуралдааны дарга, орлогч дарга нарыг танилцууллаа.

Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нарыг сонгож батлав. Хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн танилцуулснаар Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр боллоо.

Тодруулбал, Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын мэдээллийг сонсох, мөн “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг батлах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Дараа нь Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хорооны салбар хуралдаануудыг зохион байгуулах аж.

Сэтгэгдэл