
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэж заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийг 2026 оны зургаадугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар товлосон.
Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх дараах үндэслэлээр хугацаанаас өмнө дуусах бөгөөд орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.
Хуульд заасны дагуу орон нутгийн хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2026 оны гуравдугаар сарын 16-аас өмнө товлон зарлана.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарьтай танилцана уу.