
Монгол Улсын их хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хүрээнд Ойн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, холбогдох судалгааны үр дүнг танилцуулах, хэлэлцүүлж, олон нийтэд мэдээлэх, санал авах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт та бүхнийг оролцохыг урьж байна
Хэлэлцүүлгийн мэдээлэл:
Хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр
Цаг: 14:00-17:30
Байршил: Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхим
Бүртгүүлэх: Улсын их хурлын Тамгын газар, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Утас: 51-261240, 80093311
Сонирхсон иргэд, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.
Ажлын хэсэг