
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ огцорсноосоо хойших анхны ярилцлагаа өгч, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой ноцтой байр суурь илэрхийллээ. Нэгэн цагт ойр явсан тэдний харилцаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын институцийн эрх мэдлийн зөрчлөөс болж хөндийрсөн гэж тайлбарлав. Тодруулж хэлбэл Засгийн газар болон Ерөнхийлөгчийн институцийн эрх мэдлийн зөрчил нь даамжирч, Л.Оюун-Эрдэнийг огцруулаад зогсохгүй, дараа нь парламентын засаглалаа хамгаалсан Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас нь буулгасан, цаашид өөрийн эрх мэдлээ үргэлжлүүлэн хадгалахын тулд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачилж, парламентын ардчиллыг сулруулах алхам хийж байна гэж мэдэгдэв.
➡️Л.Оюун-Эрдэнийн “Хоёр толгойтой бүргэд” шиг хэмээн тодорхойлсон Монголын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын эрх мэдлийн зөрчил өнөөдөр бий болоогүй. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар эрх мэдлийн давхцал, хууль хүчний байгууллагын томилгоо, нам доторх өрсөлдөөнөөс үүдэн байнга мөргөлдөж ирсэн. ⏳ Энэ зөрчил цаашид ч давтагдах хандлагатай. Энэ зөрчлийг шийдвэрлэх боломжтой шинэчлэлүүд ч тодорхойгүй шалтгаанаар гацсаар ирсэн. Тухайлбал, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш шинэчлэгдээгүй үлдсэн гол хууль нь Ерөнхийлөгчийн тухай хууль юм. Тиймээс эрх мэдлийн давхардал, институцийн зөрчлийг тодорхой болгож шийдэх боломж парламентад бий бөгөөд, хамгийн чухал сорилт болоод байна.
Эцэст нь та бидний эрх чөлөөний баталгаа болох парламентын институцийг хамгаалах хамгийн чухал хүч нь иргэд та бид өөрсдөө болсон гэдгийг онцгойлон сануулъя. ✨
UIH.mn сайт долоо хоног бүрийн даваа гарагт улс төр, нийгмийн тойм "Newsletter" бэлтгэж байна. Бүтнээр унших.