
Судлаачдын үзэж байгаагаар ямар ч хүүхэд дээрэлхэгч, хүчирхийлэгч болж төрдөггүй, харин түүний зан төлөвийг орчин, хүмүүжил, нийгмийн харилцаа ихээхэн хэмжээгээр хэлбэржүүлдэг байна. Функционалист онолын дагуу нийгэм нь харилцан уялдаатай бүтэц бөгөөд нэг хэсэг нь доголдоход бусад хэсэгтээ нөлөөлдөг. Сургуулийн орчинд илэрч буй үе тэнгийн дээрэлхэлт нь ч энэ бүтэц дэх доголдлын нэгэн илрэл юм.
Иймээс үе тэнгийн дээрэлхэлтийг зөвхөн “муу хүүхдийн асуудал” гэж тайлбарлах нь хангалтгүй. Харин энэ нь гэр бүл, сургууль, боловсролын систем гээд нийгмийн хүрээнд авч үзэх ёстой асуудал юм.
Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 2020 онд боловсруулсан “Үе тэнгийн дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх аргачлал” гарын авлага-тай танилцаарай.
UIH.mn сайт долоо хоног бүрийн даваа гарагт улс төр, нийгмийн тойм "Newsletter" бэлтгэж байна. Бүтнээр унших.